Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээг сунгахыг эсэргүүцэж, шаардлага хүргүүлэв

1549861499_5c60ff1b15ae2“Эрдэнэс-Таван Толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус компанийн 2015 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Ти Жи Ви Си Өү” компанитай байгуулсан Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ (УУХАГ)-г сунгахыг эсэргүүцэж, УУХҮ-ийн сайдад шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад, “Ти Ти Жи Ви Си Өү” компани ашгийн төлөө хэт улайрч өөрсдийн эзэмшилд байгаа уул уурхайн техникийн хүчин чадлаас хэтэрсэн гэрээг 2015 байгуулсан. УУХАГ-гээр хүлээсэн ажлынхаа 40 хувийг өөрийн үндсэн техникээр, “Хишиг-Арвин Индустриал” ХХК-иар 41 хувийг, “Моннис” ХХК-иар 19 хувийн ажлыг гүйцэтгүүлж, 217 тэрбум 887 сая төгрөг завшсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйн улмаас хэд хэдэн удаа үйлдвэрлэлийн осол гарч, эрдэнэт хүний амь нас хохиросон. Түүнчлэн гэрээгээр хүлээсэн “Эрдэнэс-Таван Толгой” компанийн ажилтнуудад жил бүр олгох урамшууллаа ч олгоогүй. Монгол Улсын хуулиудыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй энэхүү гэрээг “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбоо эхнээс нь шүүмжлэлтэй хандаж ирсэн. Гэтэл 2018 оны арванхоёрдугаар сарын 10-нд дууссан энэхүү гэрээг дахин хоёр жилээр сунгахаар холбогдох албаныхан төлөвлөж байна. Иймд УУХАГ-г сунгах ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна. Хэрэв уг гэрээг сунгавал Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбоо тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.