ЗӨВ сүсэглэхсэн

915

Жил бүрийн шинийн нэгний өглөө аав маань уул усандаа залбирч, сүсэглэдэг байлаа. Нутгийн уул усаа аргадаж, ирэх жилүүдийн сайн сайхан бүхнийг хүсч, даатгадаг байсан биз. Тэгэхдээ ах нарыг дагуулж, идээ будаа, арц хүж, цайны дээжээ авч явна. Цайны дээжээ овоо руу биш тэнгэр өөд өргөнө. Идээ будааны дээжээс мөн л тэнгэрт өргөж, овоонд багахан цацна. Арц хүжээ л уугиулж үлдээнэ. Харин овооны чулууг цагаан болтол сүү өргөж, элдэв идэх зүйл тэнд үлдээж байсангүй. Тэр уулыг, тэр овоог огтхон ч бохирдуулдаггүй байлаа. Харамч хахиртай биш уул усаа хайрлаж, сүсэглэж чадаж байгаагийн жинхэнэ илрэл нь энэ.

Харин энэ дүр зураг бол улаанбаатарчуудын сүсэглэсэн Тасганы овоо. XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн нэгнийг угтаж, уул үсэндээ сүсэглэсэн нийслэлчүүд гэрэл зургийн хальсанд ингэж буужээ. Ирэх жилийн сайн сайхан  бүхнээ уул ус, алтан нарандаа даатгаж, сүсэглэсэн нь энэ. Гэвч сүсэглэхэд учир бийг өнөө ч бид ухаараагүй бололтой. Хэдий чинээ их сүү өргөж, хэдий чинээ олон боов боорцог овоонд аваачиж тавьснаар буян заяа нэмэгдэхгүй. Уул ус, овоог сүү, боов чихээр бохирдуулж, хадгаар боомилсон дүр зураг сүсэг бишрэлийн илрэл огтоос биш гэдгийг лам хуваргууд хичнээн хэлдэг билээ дээ. Зөв сүсэглэхсэн дээ.

Сүсэглэж, залбирч яваа овоогоо хогийн цэгээс ялгаагүй болчихоод сэтгэл дотроо сайн сайхныг хүсч мөрөөдөх нь зохист үйлдэл мөн үү.

М.Болд

SHUUD.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.