Саалийн үнээний тэжээлийн тунг хэтрүүлэн өгснөөс найман морь үхсэн гэв

92

Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд хурдан удмын найман морь үхсэн хэрэг гарсан. Тиймээс мал эмнэлгийн байгууллага газар дээр нь очиж шинжилгээ аваад байгаа юм. Шинжилгээний хариу өнөөдөр гарах байсан ч одоогоор гараагүй байгаа аж.

Ээ талаар Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Энэ сарын 8-ны өдөр хурдан удмын морь үхсэн талаарх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу манай мэргэжилтнүүд ажиллаж, шинжилгээ авч лаборатори руу явуулсан. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Урьдчилсан байдлаар морьд үхсэн шалтгааныг нэмэлт тэжээлтэй холбоотой гэж үзэж байна. Учир нь саалийн үнээнд өгдөг нэмэлт тэжээлийг морьдод өгсөн байсан. Мөн тунг нь хэтрүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл, морьд халдварт өвчнөөс болж үхээгүй, хордлогоос болж үхсэн байх магадлал өндөр байна” гэлээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.