Европын залуучуудын Олимпын өвлийн наадам эхлэлээ

101

Европын залуучуудын өвлийн олимпын наадам /EYOF/ ням гарагт Боснийн нийслэл Сараева хотод эхэллээ.

Босни ба Херцеговинын шилдэг тамирчин Лариса Церичийн эхлүүлсэн Олимпын наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Босни ба Херцеговины Ерөнхийлөгчийн зөвлөлийн тэргүүн Милорад Додик болон Македоны Ерөнхий сайд Зоран Заев зэрэг төлөөлөгч оролцсон байна.

М.Додик  нээлтийн үеэр үг хэлэхдээ, “Залуучууд спортоор дамжуулан улс орноо сурталчлах нь хамгийн сайн арга зам юм. Бид өвлийн олимпын наадмаар Сараева хотод уулзаж байгаадаа баяртай байна” гэж дурджээ. Өвлийн олимпыг өмнө нь 1984 онд тус хотод зохион байгуулж байсан юм.

Нийслэл Сараева хотын “Asim Ferhatovic Hase Olympic” олимпын цэнгэлдэх хүрээлэнд улс орон бүрийн нийт 1500 гаруй тамирчин өөрсдийн үндэсний ёс заншлыг харуулсан хэдэн мянган бүжигчдийн хамт “Бид хамтдаа бүтээнэ” уриан дор жагсан алхсан байна.

Тэмцээнд 46 орны 14-18 насны 1500 гаруй тамирчин оролцох байгаа бөгөөд уулын цана, уран гулгалт, биатлон, мөсний хоккей зэрэг найман төрлөөр өрсөлдөнө. Наадмын үндсэн үйл ажиллагаа энэ сарын 16-нд Сараева хотын зүүн хэсгийн Славия цэнгэлдэхэд өндөрлөх ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.