УИХ дахь АН-ын гишүүд зөвлөл байгуулж ажиллахаар болжээ

110

УИХ дахь АН-ын гишүүд зөвлөлийн статустайгаар ажиллахаар болжээ. Учир нь АН-аас намын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болд нарыг Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийнхээ эсрэг байр суурьтай байсан хэмээн улстөрийн хариуцлага тооцсон. Тодруулбал, Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас сонгуульд нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хассан юм.

Харин үүнийг үл зөвшөөрсөн УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарахаа мэдэгдэж, гарах өргөдлөө өгөөд байгаа. АН-ын бүлгээс гарах хүсэлтийг нь биелүүлж, албан ёсны саналаа УИХ-д хүргүүлэхээр шийджээ. Ингэснээр УИХ дахь АН-ын гишүүд хуульд заасан бүлэг байгуулах босго тоонд хүрэхгүй болж байгаа тул цаашид Зөвлөлийн статустайгаар ажиллахаар болсон байна.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.