Ажил дээрээ архи уусан төрийн албан тушаалтан бүрийг ажлаас нь хална…

928

Ажил дээрээ архи уусан төрийн албан тушаалтан бүрийг ажлаас нь халж байхыг Ерөнхий сайд үүрэг болгов.

Бүх яам, агентлагт хийсэн шалгалтын талаар ЗГ-аас дэг журмыг чангатгах, сахилгын тогтоол гаргалаа. Ажлын байранд архи уусан төрийн хариуцлагатай хүнийг ажлаас чөлөөлж байх сахилгын арга хэмжээ авч байхыг Ерөнхий сайд үүрэгдэв.

Орон нутагт ч гэнэтийн шалгалт хийх, хэлтсийн даргаас дээш бүх төрийн албан хаагчидтай Ерөнхий сайд уулзалт хийж сахилга батыг дээшлүүлэх, иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх талаар зөвлөгөөн хийхээр болжээ. Засгийн газрын ээлжит хурал үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.