Боксчид их наадамдаа оролцоод олимпийн эрхээ авахаар мордоно

Монголын бүх ард түмний XIII их наадам удахгүй эхлэх гэж байна.

Уг наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг их наадмын хүрээнд зохион байгуулахаар болсон. Энэ наадмын боксын тэмцээн нэгдүгээр сарын 30-нд эхэлж ирэх сарын 5-нд өндөрлөнө.

Олимпийн боксын үндэсний шигшээ багийн тамирчид XIII их наадамд оролцсоны дараа европын цуврал тэмцээнүүдэд оролцох юм. Гуравдугаар сарын 30-нд Казахстанд болох олон улсын тэмцээн нь боксчдын хувьд олимпийн эрх авах хамгийн сүүлчийн боломж билээ.

Одоогоор манай боксчдоос 49 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 64 кг-д гавьяат тамирчин, У.Мөнх-Эрдэнэ нар Лондонгийн олимпод өрсөлдөх эрхээ аваад байгаа.

Олимпийн боксын үндэсний шигшээ тамирчид “Олимп” баазад бэлтгэлдээ гараад байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй тамирчид хамтдаа ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Л.Энхбаатар нарын удирдлага дор гурван долоо хоно-гийн турш бэлтгэл хийх юм.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.