Үйлчилгээний үнээ нэмсэн микро автобуснуудыг ховлоё

Авто бинзены үнэ нэмэгдсэнтэй зэрэгцэн микро автобуснууд үйлчилгээнийхээ үнийг өсгөжээ.

“Зүүн салаа – 100 айл” чиглэлийн микро автобуснууд өмнө нь 18.00 цагаас хойш 700 төгрөгөөр үйлчилдэг байсан бол уржигдраас 1000 төгрөг болгож, үнээ нэмжээ.

Гэхдээ энэ мэтээр үйлчилгээний үнээ хэт өсгөж буй микро автобусны тухай гомдлыг нийслэлийн тээврийн газрын 326352 тоот утсанд мэдэгдэж болох юм байна. Хэрвээ дугаарыг нь тодорхой хэлсэн нөхцөлд зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцох юм байна.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих