Хэвийн боовны үнэнд өөрчлөлт орох уу

Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор өнгөрсөн даваа гарагаас эхэлж бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлж эхэллээ. Т.Бадамжунай сайд  “талхны үнэнд өөрчлөлт” орохгүй хэмээн мэдэгдэж байгаа бол тухайн гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьд энэ асуудалд итгэлтэй бус байна.

Тодруулбал “Өгөөж” компани цагаан сарын хэвийн боовоо 1700-оор зарж байснаа 1500 болгосон. Одоогоор гурилын нөөцтэй байгаа учраас үнэнд өөрчлөлт орохгүй. Гэхдээ нөөц дуусах цагт энэ асуудал эргэж яригдана хэмээж байна. Харин “Талх чихэр” компани уг асуудлыг харзнаж үзэх гэнэ.

Гурил гурилан бүтээгдэхүүнийхээ үнийг одоогоор нэмээгүй байна. Гэхдээ нэмэхгүй гэж хэлж мэдэхгүй. Учир нь бүтээгдэхүүнээ автомашинаар зөөдөг учраас өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй гэлээ.

Г. Гэрэлт


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих