Автобусны үнэ нэмэгдэхгүй

Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор нийтийн тээврийн автобусны зорчих тасалбарын үнэнд өөрчлөлт орох эсэх талаар иргэдэд эргэлзээ төрөөд эхэллээ. Учир нь микро автобусны үнэ өчигдрөөс 100 төгрөгөөр нэмэгдлээ.  Харин том оврын нийтийн тээврийн автобусны үнэ нэмэгдэхгүй гэсэн тооцооллыг нийслэлийн засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд гаргасан байна. Ямар ч байсан нийтийн тээврийн үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор хариуллаа. Түүнчлэн микроавтобус болон таксины үнийг хянах ямар ч боломжгүй гэнэ.

Г. Туяа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.