Оросын 149 банк дампуурлын ирмэгт иржээ

36

Оросын 149 жижиг банк дампуурлын ирмэгт ирсэн тухай “Известия” сонинд мэдээлжээ. Тус улсын Хадгаламжийн даатгалын агентлаг шинэ оны эхнээс бага, дунд бизнесийн дансыг хүртэл заавал даатгахаар болсон нь банкуудын хувьд хэт их ачаалал үүсгэсэн нь үүний гол шалтгаан болсон аж.

Иймд энэ асуудлыг шийдэхийн тулд Оросын бакнуудын холбоо тусгай ажлын хэсэг үүсгэсэн байна. Ажлын хэсэг энэ сард багтаан Оросын Банкны дарга Эльвира Набиуллинагийн хамт хуралдаж зээл олгогч жижиг байгууллагуудад үүссэн хүндрэлийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Оросын Банк өнгөрсөн жилийн зургадугаар сард банкуудын байдлыг судалсны үндсэн дээр нефтийн үнэ огцом унавал 117 банкинд хөрөнгийн хомсдол үүснэ гэж үзжээ. Үүнээс гадна нэмж 107 банк гинжин урвалаар ар араас дампуурч болзошгүй анхааруулж байсан аж.

Б.Туг


URL:

Сэтгэгдэл бичих