“Бүх оддын тоглолт”-ын Супер тоглолт даваа гарагт болно

61

NBA -ын “Бүх оддын тоглолт” энэ сарын 17-нд эхлэх билээ. Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн ихээр сонирхон хүлээдэг Оддын тоглолт Монголын цагаар Даваа гарагын 09:00 цагаас эхэлнэ.
Өрнөд бүсийг тэргүүлсэн Леброн Жеймс, дорнод бүсийг Яннис Антентокунмпо нарын тэргүүлсэн юм.

Анх удаагаа Өрнөд бүсээс тоглох гэж буй Леброн Жэймс гарааны тоглогчоороо Кэвин Дюрант Кэйри Ирвинг, Кавай Леонард, Жеймс Харден нарыг сонгожээ. Харин Яннис Стефен Керри, Жоэл Эмбийд, Пол Жорж, Кэмба Уолкер нарыг сонгосон байна.

Сэлгээний тоглогчоор Дорнодын ахлагч Яннис өөрийн багийн анд Крис Меддлтонийг сонгосон бол Никола Йокич, Бэн Симмонс, Блейк Гриффэн, Ди Анжело Рассел, Вучевич, Кайл Лоури нарыг сонгожээ.
“Хаан” Жэймс Энтони Девис, Клэй Томпсон, Димиан Лиллард, Рассел Уэстбрүүк, Ламаркус Олдриж, Карл Энтони Таунс, Брэдли Бийл нарыг сонгожээ.

NBA-гийн зүгээс билэгдлийн 13 дахь тоглогчид оролцуулахаар шийдсэн бөгөөд Дирк Новицки, Дуэйн Уэйд нар Бүх оддын тоглолтод оролцохоор болсон юм. Л.Жэймс найз Д.Уэйдыг сонгож, мөн Р.Уэстбрүүкийг Б.Симмонсоор солих санал тавьсаныг нь Яннис Антентокунмпо зөвшөөрсөн аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.