Жүдочид өнөөдөр Казахстаныг зорино

Жүдо бөхийн холбооны “World masters-2012″ тэмцээн энэ сарын 14-15-нд Казахстанд болох бөгөөд манай улсаас оролцох тамирчид өнөөдөр Казахстаныг зорино. Эрэгтэй 60 кг-д Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, 66кг-д X.Цагаанбаатар, С.Мияарагчаа, 73кг-д С.Ням-Очир, -100кг-д Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48кг-д М.Уранцэцэг, 52кг-д М.Бундмаа, 63кг-д Ц.Мөнхзаяа, -78кг-д П.Лхамдэгд нар хүч үзэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих