Тэмка Нарансолонго нар хип хоп стилээр дуулна гэв үү

“Х-Түц” хамтлагийнхан хошин урлагийнхан дундаа хийсэн бүтээснээрээ ч тэр нэлээд зартай гэгддэг. Саяхан гэхэд тус хамтлагийн хос жүжигчид болох Тэмка, Нарансолонго нар дуулж, үглээд рекламанд тоглосон.

Харин тус хоёр рекламанд тоглосныхоо дараа рок попод ялангуяа хип хоп урсгалд нэлээд “хүчтэй” дурласан бололтой.

Хос жүжигчид маань энэ чиглэлээрээ уран бүтээл туурвина, дуулж, хуурдана хэмээн хэлж ярих болсон гэнэ лээ.

Тэр ч байтугай өнөөгийнг хип хоп залуусыг бут ниргэхээр цомог хүртэл гаргаж магадгүй талаар нэгэн телевизээр ярьсан байх юм.


URL:

Сэтгэгдэл бичих