Зургаан настай хүү Ховд голд осолджээ

80

Энэ сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчимд  Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн оршин суугч Г /6 настай эрэгтэй/ “Ховд” голд осолджээ. Энэ тухай дуудлага онцгой байдлын байгууллагад тухайн өдрийн 17:05 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 9 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 18:24 цагт осолдсон газарт очиж, 100 метрийн зайд 3 удаагийн шумбалт хийжээ. Түүнчлэн орон нутгийн 50 иргэн “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:45 цагт түр зогсоосон байна. Улмаар хоёрдугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Х.Хулан

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.