Заавал очиж үзэх ёстой 10 номын дэлгүүр

Ном, кофе хоёр бол яг л талх цөцгийн тос гэдэг шиг “эгнэгт хамт” гэдэг утга илэрхийлдэг үгс юм. Харин доор дурьдагдах 10 номын дэлгүүр бол энэ өвөрмөц харилцааг хөгжүүлж, шинэ төвшинд гаргаснаараа дэлхий нийтэд алдаршжээ. Эдгээр дэлгүүр бүрдүүлсэн орчин нөхцлөөрөө харилцан адилгүй. Нэг нь тохь тухтай байхад нөгөө нь замбараагүй ч гэмээр, чимээ аниргүй нь байхад дуу шуугиантай ч байх. Гэвч тэд уншигчдыг ном унших, худалдаж авах орчинг бүрдүүлж чадсанаараа хоорондоо адил юм. Та ном уншдаг ч бай, үгүй ч бай, хэрвээ эдгээр дэлгүүр байдаг улс орон руу аялах гэж байгаа бол маршрутдаа заавал оруулаарай. Тэндээс та аялалдаа амт оруулах “хачир” олно гэдэгтээ итгэлтэй байж болно шүү.

Alexandra Bookcafé (Будапешт)

Заавал очиж үзэх ёстой 10 номын дэлгүүр

“Alexandra Bookcafé” эсвэл зүгээр л “Bookcafé” нь Будапештийн төв хэсэгт, Франц их дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрладаг. Хааны ордны ёслолын танхимыг санагдуулам өндөр адартай, неоренессанс хэв баягаар тохижуулсан тансаг танхимд та амьд хөгжмийн аялгуун дор амтат пирожин зооглож, капучино шимэнгээ сонголтоо тайван хийж болно. Нэг талд байрлуулсан шатан дээр гарч, танхимыг тэр чигээр нь тольдох ч нэг төрлийн кайф болдог бөгөөд жуулчдын татах нэг сэжүүр болж өгдөг байна. Унгарын нийслэлийн нэгэн чимэг нь болсон уг дэлгүүр 1911 онд нээгджээ.

El Ateneo Grand Splendid (Буэнос-Айрес)

Заавал очиж үзэх ёстой 10 номын дэлгүүр

Хэрвээ танд Аргентиний нийслэлд очих завшаан олдсон бол “Дэлхийн хамгийн гахалтай номын дэлгүүр” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн “El Ateneo Grand Splendid”-д заавал очиж энэ яриа үнэн эсэхийг нь шүүгээрэй. Барилга нь анх театрын зориулалттай баригдсан бөгөөд энэ давуу талаа ашиглан кафегаа яг тайзан дээр байрлуулсан байдаг. Энэ дэлгүүр танд номноос гадна маш амттай төрөл бүрийн амттан санал болгох болно.

Barter books (Алнвик, Англия)

Заавал очиж үзэх ёстой 10 номын дэлгүүр

Английн хамгийн алдартай номын дэлгүүр “Barter books” төмөр замын өртөөнөөс түүчээлж хөгжсөн Нортумберленд хотод байрладаг. Номын тавиуруудын дээгүүр тавьсан төмөр замаар тоглоомон галт тэрэг тасралтгүй хөлхөх нь хотын үүсэл гарлыг сануулж байгаа хэрэг бөгөөд үйлчлүүлэгч танд зориулсан “швед ширээ”, амттан, бас мэдээж кофе уучих кафе, тэр ч байтугай камин зуух ч бий.

Bookworm (Бээжин)

Заавал очиж үзэх ёстой 10 номын дэлгүүр

“Bookworm” бол энэ жагсаалтад багтсан дэлгүүрүүдээс монголчуудад хамгийн ойр,  очиж үзэх боломжтой нь. БНХАУ-ын Бээжинд байдаг. Бусад дэлгүүрүүдээс ялгаатай нь энд кофеноос гадна виски гэх мэт хатуу архи шимж болдог. Жуулчид, нутгийн иргэдийн хөлд байнга дарагдаастай байдаг тул хэн нэгэнтэй яриа өрнүүлэх боломж ихтэй. Түүнээс гадна номын клубуудын уулзалт, олныг хамарсан арга хэмжээ тасралтгүй зохион байгуулагддаг байна.

Cooо & Book (Брюссель)

Заавал очиж үзэх ёстой 10 номын дэлгүүр

Cooc & Book-ийг гаднаас нь харахад л ямар тохилог газар гэдэг нь мэдрэгддэг. Номын дэлгүүр нь төрөл төрлөөрөө өөр өнгөтэй өрөөнд байдгаараа онцлогтой. Дээр үед Брюсселийн гудамжийг гэрэлтүүлдэг байсан гэрлүүдийг ашигласан нь өвөрмөц орчинг бүрдүүлж чаджээ. Энд бүхэл бүтэн хоёр том ресторан бий. “А” блокийнх нь маш олон хуудастай баялаг менютай “Б блокийнх нь тийм олон төрлийн хоолгүй ч дарсны бүхэл бүтэн цуглуулгаас санал болгодог. “Оройтсон өглөөний цай”-ны “Швед ширээ” хоёуланд нь бий.

(Staten Island)

Заавал очиж үзэх ёстой 10 номын дэлгүүр

Статен-Айленд нь зөвхөн номноос гадна 100 хувь цэвэр шоколад, эспрессо кофе, цэцэрлэгт хүрээлэнгээрээ үйлчлүүлэгчээ татдаг. Аяга кофе уунгаа утга зохиол, урлагийн талаар ярилцах төгс орчин энд л бий.

Ler Devagar (Лиссабон)

Заавал очиж үзэх ёстой 10 номын дэлгүүр

Лиссабоны хамгийн гайхалтай номын дэлгүүрийн нэрийг португал хэлнээс орчуулбал “Удаан унш” гэсэн утга илэрхийлдэг бөгөөд урлагийн төвийн нэгэн хэсэг болдог юм. Унадаг дугуйгаар явж буй хүний дүрстэй том баримлыг танхимын адарт байрлуулсан бөгөөд доод талд ньүйлчлүүлэгчидэд маш амттай дарс санал болгодог кафе бий. Энд уншлага, утга зохиол, урлагийн чиглэлээр хурал зөвлөгөөн зохион байгуулагддаг байна.

El Péndulo (Мехико)

Заавал очиж үзэх ёстой 10 номын дэлгүүр

Мексикийн нийслэлд оршдог энэ дэлгүүр хоёр давхартай, тааүандаа тултал ном өрсөн интерьерээрээ алдартай. Хэрвээ та бааранд нь орж гэмээ нь тусгай байрлалд зогсч байгаад байшинг тэр чигээрээ номноос бүтсэн мэт харагдуулдаг нөлөөт шилээр заавал харж үзээрэй. Бас жинхэнэ Мексик гал тогоо бүхий идэш, уушийн газартай. Номын дэлгүүрт мексик хоолыг амтална гэдэг сонирхолтой биш гэж үү.

Tranquebar (Копенгаген)

Заавал очиж үзэх ёстой 10 номын дэлгүүр

“Tranquebar” бол 1600-гаад оны үед Энэтхэгийн Тамилнадад байсан Данийн колонийн нэр юм. Эдүгээ харин Копенгагены хамгийн алдартай номын дэлгүүрийг ингэж нэрлэх болжээ. Энэ дэлгүүрийн гол онцлог нь дэлхийн бараг бүх л улсын ном хэвлэлийг олж болохуйц баялаг сантайд оршдог байна. Жагсаалтад бичигдсэн бусад номын дэлгүүрүүдийн нэг адил амттай зоог бүхий кафе ч “Tranquebar”-ын нэрийн хуудас болдог юм.

Trident Booksellers and Cafe (Бостон)

Заавал очиж үзэх ёстой 10 номын дэлгүүр

Trident Booksellers and Cafe-ны кафе нь өргөн сонголттой менюгээрээ, номын сан нь баялаг цуглуулгатайгаараа алдартай. Шагнал авсан сэтгүүлийн хэсгээс сэтгүүл авчихаад, өглөөний цай, өдрийн эсвэл оройн хоол захиалан тухлаж суух нь Back Bay хавийн иргэд болон оюутнуудын хийх дуртай зүйлсийн нэг болсон. Энд ирсэн хүн улзаган бууцайтай банш, Төвдийн бууз зэрэг амтат зоогийг ногоон сонгино, пармезан бяслаг, сармисаар хачирлан зооглож болдог.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.