Холбооны мөрдөх товчоо цуврал алуурчны зурсан зургуудыг нийтэлжээ

120

АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос цуврал алуурчин Сэмюэл Литтлийн гарт амиа алдсан хохирогчдын хэн болохыг тогтоох ажлыг эхлүүлжээ. Ингэхийн тулд хохирогчдоо дүрслэн зурсан С.Литтлийн гар зургуудыг олон нийтэд дэлгэсэн байна.

78 настай С.Литтл нь сүүлийн гучин жилийн хугацаанд 90 хүний амийг хөнөөсөн онц ноцтой гэмт хэргээ 2018 онд хүлээсэн бөгөөд түүнд бүх насаар нь шоронд хорих ялыг гурав дахин нэмэгдүүлсэн шийтгэл оноожээ.

Дээрх гэмт хэргүүд нь 1970-2005 онд АНУ-д үйлдэгдсэн байна.

Мөрдөн байцаагчдын хэлснээр, гэмт этгээд нь олон нийтэд гадуурхагдсан, эмзэг эмэгтэйчүүдийг онилон амийг нь хөнөөдөг байсан ажээ. Харин заримынх нь цогцос танигдахын аргагүй болсон байсан бөгөөд уг хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт дуусаагүй байжээ.

С.Литтл үйлдсэн хэргүүддээ гэм буруутайгаа хүлээсний дараа тэрбээр АНУ-ын түүхэн дэхь хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэгтнүүдийн нэг болсон байна.

Мөрдөн байцаагчид С.Литтлийг үргэлжлүүлэн байцааж, хохирогчдын зургуудыг цуглуулсаар байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих