Ирэх сараас ”Оюутан цэрэг” хөтөлбөр эхэлнэ

22
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлж эхлээд зургаан жил болж, 3000 гаруй оюутан хамрагдаад байна. Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн сургуульд хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлж буй.
Мөн эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусыг олшруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад уг хөтөлбөрийн зорилго оршино.

URL:

Сэтгэгдэл бичих