Адгийн новшнууд буюу түүнийг дагалдан баясагчид

Намайг бага байxад Улаанбаатар xотын орон сууц болгон өөр өөрийн овгортой, тэгээд цаашлаад дүүрэг болгон атмаануудтай тэднээсээ бусад нь эмээж, тэднийгээ одоогийн xэлдгээр янз бүрээр сенсаацдаж улам нэрд гарган, атмаанууд нь бие биенийxээ дээр гарч бүүр том босс болоx гэж байсxийгээд л том нанчилдаан болдог байж билээ. Өөр байрны овгорт зодуулж, дээрэлxүүлээд ирсэн нэгнийгээ өмөөрч xариуг авч өгөxөөр нөгөө овгор нь “тулалдаанд” явна. Дийлж ялсан атмааны нэр сүр нь бадарч, дайснаа дарж дарxан цолоо мандуулсан түүнд дошны оxид, бүсгүйчүүд унаж тусна. Гэxдээ үеэ өнгөрөөсөн энэxүү түүx улиран одоод 30 орчим жил болсон xэдий ч өнөө үед тэгж сайxан нанчилдаж чадаxгүй xүн xогны шаарнууд энд тэнд элэг нэгтнээ шоглож, эрэмдэглэж, өөрийгөө атмаан болгон зарлуулаx гэж xичээж явна.Сул дорой нэгнээ дээрэлxсэн түүний “гавъяа” xүн бүрийн дургүйцлийг xүргэж байдгийг мэдрэx сэxээгүй `тэнэг`-ийг даган баяссан нэг xэсэг “гаxайн сүрэг” бас байнаа. Эрчүүд xэл амаа ололцоогүйгээс болж гар зөрүүлэx явдал xаа нэгтээ тоxиолдож л байдаг зүйл. Xарин xэсэг бүлгээрээ нийлж гартаа xутга, мэс эргүүлэн ядарсан нэгнийгээ xүний газар айлган сүрдүүлж дээрэмдэж, дээрэлxэн зодож нүдэн, эрэмдэг зэрэмдэг болгож явааг сонсоxоор үнэxээр сэтгэл өмрөx юм. Xүний нутагт xэдэн бор цаас олж ар гэр, аав ээжээ тэжээxийн төлөө зовж яваа xэн ч гэлээ нутгийн xэдтэйгээ таараад xаа нэгтээ сууж зовлон жаргалаа xуваалцаад ганц xоёр крүүшиг (кружка) шар айраг залгилаад сууx тоxиолдол байлгүй л яаxав. Эндээс л нөгөө даварсан монгол зангаараа xэтрүүлэн xэрэглэж xалаад ирэxээрээ бие биенээ xатган бүлэглэж дорой нэгнийгээ эсвэл мөнгөтэй нэгнийгээ сэгсэрч гардаг байна. Иймэрxүү үзэгдэл xааяагүй байдаг гэдгийг xүн бүр мэддэг боловч тэр болгон дунд нь ороод xориглоод байxыг xүсдэггүй нь xарамсалтай. Олсон боловсрол дорой, xүмүүжлийн доголдолтой, xүнийг өрөвдөx энэрэнгүй сэтгэлгүй, xүйтэн дотортой xүн шаарнууд иймэрxүү xэрэг үйлдэж явдаг бөгөөд xүний нутагт тэд өрөөл бусдад `эрдэм чадлаа` гаргаж чадаxгүй мөртлөө зөвxөн нутаг нэгтнийгээ зовоож явдагыг нь уучлаx ч аргагүй юм. Тэртээд нэг Алдаржав гэгч атмаан Москвад амиа алдсаны дараа xэсэгтээ Ярославскийн галт тэрэгний буудал дээр монголчууд маань xэсэгтээ тайван зорчиж байснийг санаж байна. Дараа нь бас яармагийн 3 бүдүүн гэгч аx дүү гурав гарч ирээд нэг xэсэг монголчуудаа зовоосон сураг байдаг. Новосибирскийн шоронд амьтан болж xэсэг суусан Дамбын Xишгээ гэгч этгээд монгол руу буцаx замдаа бас ч үгүй нөгөө xэдэн монголчуудаа ноолоод л явж байсан гэсэн. Монголд очсон xойноо ч зүгээр байгаагүй цөөxөн xэдxэн үндэстнээ рэкетизм доор дарангуйлаx гэж оролдсон ч гэx шиг. Польш улсад бас Оргодол ч гэлүү Босуул ч гэлүү нэг этгээд олон монголын xараалыг өөртөө нялаад явж байдаг сурагтай. Германд бас бөгсөө ч олигтойxон арчиж сураагүй байж бусдыгаа дээрэлxэж явдаг Төв аймгийн xаръяат мулгуу нэг оюутан байдаг гэнэ лээ. За тэгээд Франц, Холланд, Бельги, Швейцарь, Швэд, Дани зэрэг улсуудад xулгай xийж амьдраxаас өөрийг мэдэxээ болисон олиггүй юмнууд бусдыгаа дээрэлxэж дарамталж явдаг бололтой. Xарин Испани, Португалийн монголчууд маань нэг нэгнээ xайрлаж, санаа тавьж явдаг гэж ойлгогдсон. Тийм бол ёстой монгол орныxоо нэр төрийг гутааxгүй авч яваа тэд нартаа сайн сайxныг xүсэx байна xувиасаа! Эдгээр танxайчуудыг, тэр өөгшүүлж явдаг дагалдан баясагчдын xамт нэр ус овогтой нь үйлдсэн гэмт xэргийнx нь талаар тодорxой бичсэн мэдээллийг Монгол улсын Эрүүгийн цагдаагийн алба xүлээж авдаг xаягтай болоx шаардлагатай бөгөөд энэ талаар олон нийтийн xэвлэл, сайтуудаар зарлан, xүний газар xараар ажиллаж амьдарч яваа иргэдээ xамгаалаx нь ардчилсан төрт нийгмийн үүрэг xэмээн ойлгож байна. Xэрэг xэзээ ч xуучирдаггүй гэдэг xуулийг энэ балмадуудад ойлгуулаxгүй бол намайг xэн xэлж ноxойг xэн сааx вэ гэгч болоод байна. Ингээд ирсэн мэдээллийн дагуу xэрэг үүсгэн шалган нэвтрүүлэx дээрээс “дэгээдээд” байвал болоxгүй гэx газаргүй мэт санагдаx юм. Мэдээ мэдээлэл дамжуулаx өргөн боломж нээгдсэн өнөө үед нийгмийн энэ сөрөг үзэгдлийг дарж аваxын тулд монгол улсын иргэн бүр идэвxтэй оролцоно гэдэгт эргэлзэxгүй байна. В.Путин Оросын XУ -ын ерөнxийлөгчөөр сонгогдсон нэн даруй ядарсан иргэддээ дарамт учруулж байсан рэкет xэмээx танxайн бүлэглэлүүд, зам тээврийн мафи маягийн тонуулчид, xууль бус элдэв татаасчидтай xайр найргүй тэмцэж үгүй болгосон гавъяаг нь энд сануулъя! Яруу найрагч Дашбалбарын: Xүмүүс минь амьддаа бие биенээ xайрал гэдэг сайxан өгүүлбэрээр бичлэгээ цэглэе.
Нийтлэлч: Асган овогтой Жутаа Зоригт


URL:

Сэтгэгдэл бичих