Израилиас өгсөн агаарын цохилтыг буруушаажээ

76

Сири дэх Ираны цэргийн албан хаагчдыг онилсон Израилийн агаарын цохилтыг Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф буруушаасан байна. Энэ тухай тэрбээр өнгөрсөн ням гарагт Германд болсон Мюнхений олон улсын бага хурлын үеэр мэдэгдэв.

Сирийн Засгийн газар терроризмтой тэмцэх зорилгоор Ираны цэргийн албан хаагчдыг улсдаа урьсан гэж М.Жариф хэлжээ. Мөн тэрбээр, Иран, Израилийн хооронд дайн дэгдэх эрсдэл өндөр байгааг онцлон тэмдэглээд, олон улсын хууль тогтоомжийн ноцтой зөрчлийн эсрэг бусад улс орон нүдээ аньсан мэт байх аваас дээрх эрсдэл улам нэмэгдэх болно гэж мэдэгдэв.

Израилийн агаарын цохилтын эсрэг Иран арга хэмжээ авахаас зайлсхийсээр ирсэн ажээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн сард өгсөн агаарын цохилтын дараа Израилийн эсрэг хариу арга хэмжээ авч магадгүй гэж Ираны Хувьсгалт гвардын өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих