МАН “60 тэрбум”-ынхантайгаа хатуу тэмцэж эхэлжээ

78

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж 60 тэрбумын схемийг боловсруулсан Ц.Сандуй болон УЗ-ийн шийдвэрийг эсэргүүцэн хотын даргад горилогч С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээсээ түтгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйг төрийн эрхийг булаах хариуцлагагүй схем боловсруулсан учир хариуцлага тооцох ёстой гэж үзсэн байна. Харин С.Мөнхчулууны тухайд түүний төрсөн дүү олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан, хар тамхины хэрэгт удаа дараа нэр холбогдсон гэх таагүй мэдээллүүдээс гадна С.Мөнхчулууны болон түүний хамаарал бүхий этгээдүүд ёс зүйгүй үйлдүүдэд нэр холбогдсон  учир ийм хүнээр хотыг удирдуулах боломжгүй гэж үзэн түүнийг хотын даргад батламжлаагүй бололтой.
Ийнхүү МАН 60 тэрбумын гэх хэрэгт холбогдсон хүмүүстэйгээ хатуу тэмцэж эхлэв. Өнгөрсөн оны сүүлээр хуралдсан МАН-ын Бага хурлаар тус нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, ёс зүй, дүрэм зөрчсөн намын ггишүүддээ Хяналтын Ерөнхий хороо эцэслэн хариуцлага тооцож, намаас хасах шийдвэр гаргах болсон байдаг.
Б.Сонор 

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.