НИТХ 15 хоногийн дотор хуралдах ёстой

82

Нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг батламжлахгүй гэх хариуг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн. Тиймээс хуулийн дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид 15 хоногийн дотор хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг дахин тодруулах заалттай. Үүний дараа буюу НИТХ-ын санал болгосон хүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах ёстой.

Одоогоор НИТХ-ын хуралдааны тов гараагүй ч энэ долоо хоногтоо багтаж хуралдах мэдээлэл байна.

Дараагийн хотын даргад өмнө нь өрсөлдсөн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар дахин хүч үзэхээр яригдаж байгаа аж.

Б.Аз


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих