Гариг андууран томилогдсон дарга

Цагтаа. 2000-2008 овд “Монголросцветмет нэгдэл” компанид ерөнхий геологичоор ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан төрийн өмч рүү, хуруу дүрсэн хэрэгт холбогдож Авлигатай тэмцэх газарт шалгагдан “Ганц”-д сууж байсан М.Ариунбаяр Ашигт малтмалын газрын даргаар томлигдчихжээ.

Шинэ албанд томилогдсонд нь түүнд баяр хүргэмээр ч гэлээ түүнийг арай гариг авдуураад явуулчихсан юм биш байгаа гэж бодогдоод байх юм. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэддээ урвуулан ашигласнаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хорих ялаар шийтгэнэ гэж xyyлиндaa заасан хэдий ч хууль хэрэгжсэнгүй.

Үнэхээр Монгол Улс хуулгүй орон гэдгийг энэ мэтээр олонд таниулчих юм даа төр барьж буй нөхдүүд.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих