Цагаан тахлын хоёр хэргийг илрүүлэн шалгаж байна

2088

ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн нэг сарын дотор хар тамхи, мансууруулах бодистой холбоотой дөрвөн ноцтой хэргийг илрүүлээд байна. Хэлний төвөөр халхавчилж, 300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний “мөс” хадгалж байсан Нигери улсын гурван иргэнийг сар шинийн өмнөхөн баривчилсан. Үүний дараа 500 сая төгрөгтэй тэнцэхүйц мансууруулах бодис тээвэрлэж явсан Монгол улсын гурван иргэнийг цагдаагийн байгууллага баривчилсан билээ.

Гэмт этгээдүүд олон улсын шуудан, илгээмжээр хар тамхиа авсан болохыг хуулийнхан тогтоогоод байгаа.

Гэтэл өнгөрөгч долоо хоногт шүүхийн ажилтан хар тамхи борлуулж байсан шинэ тохиолдол бүртгэгдлээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цахилгаанчин ажилтай, 50 настай Б-г цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна. Тэрээр эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисыг бусдад худалдсанболох нь тогтоогдоод байгаа аж.

Мөн Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт хилийн боомтоор уржигдар манай улсын иргэн Т биедээ багагүй хэмжээний мансууруулах бодис нууж, нэвтрүүлэхийг завдсаныг дээрх боомтын Гаалийн газрын ажилтнууд, хилийн тагнуулын албаныхан хамтран илрүүлээд байна.

Энэ бүхэн нь цагаан тахлын аюул Монголд бодитой нүүрлэснийг, хэрэглэгч ихтэй болж, энд их хэмжээний мөнгө эргэлддэг болохыг харуулж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих