Эртний шоронг шинжлэх ухааны төв болгоно

712-15505619935c6bb1d93f845Эртний шоронгуудын нэгийг хааж, хүрээлэн буй орчны судалгааны төв болгох тухай захирамжид Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор гарын үсэг зуржээ.

“Лас-Трес-Мариас арлуудын Мадре арал дахь шоронгууд нь Порфирио Диасын үеэс байсан бөгөөд 100 гаруй жилийн турш шийтгэл, эрүү шүүлт, дарангуйллын газар байсан юм. Шорон байсан энэхүү байгууламжуудад хүрээлэн буй орчин, ургамал, амьтныг судлах төв байгуулна” гэж Лопес Обрадор мэдэгджээ.
Одоогоор тус шоронд 600 хоригдол байгаа бөгөөд тэдний 200 нь суллагдаж, үлдсэн 400 хоригдлыг өөр газар руу шилжүүлэх аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.