Венесуэлийн ГХЯ АНУ-д хариуцлага ногдуулжээ

5c6bbea49108b Венесуэл дахь энх тайван байдлыг алдагдуулж болзошгүй байгаатай нь холбоотойгоор Венесуэлийн эрх баригчид АНУ-ын Засгийн газар болон Ерөнхийлөгч Дональд Трампт хариуцлага ногдуулжээ. Энэ тухай Венесуэлийн Гадаад хэргийн яамны албан ёсны мэдээнд дурдсаныг Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Улс орны энх тайван байдлыг алдагдуулсных нь төлөө АНУ-ын Засгийн газарт хариуцлага ногдуулах болно гэдгийг Венесуэл улс олон улсын хамтын нийгэмлэгт мэдэгдэж байна. Венесуэлийн эрх баригчдыг сүрдүүлснээрээ Д.Трамп НҮБ-ын дүрэмд тогтоосон үндсэн зарчмуудыг зөрчиж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.

АНУ Венесуэлийн улс төрийн дотоод хямралыг зохицуулахын тулд боломжтой бүхий л хувилбарыг хэлэлцэж байна гэж Д.Трамп өмнө нь мэдэгдсэн байна. Мөн тэрбээр сөрөг хүчнээ дэмжихийг Венесуэлийн цэргийн албан хаагчдад дахин уриалсан юм.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.