Хятадын “Зааны ясны хатан хаан” Танзанийн шоронд 15 жил хоригдох ял сонсов

2139

Африк тивийн Танзани улсын шүүх өчигдөр “Зааны ясны хатан хаан” хэмээн алдаршсан Хятад улсын иргэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ.

Ян Фэнлан гэдэг нэртэй гэмт этгээд нийтдээ 700 орчим зааны соёог хууль бусаар Танзаниас хил давуулан Хятад болон бусад орны хар зах дээр наймаалсан юм байна.

Танзанийн шүүхийн шийдвэр нь тус улсын эрх баригчид зэрлэг ан амьтдыг гэмт этгээдүүдээс хамгаалах хүсэл эрмэлзлэлтэй байгаагийн илрэл боллоо хэмээн байгаль хамгаалах байгууллагууд, тэмцэгчид сайшааж байна.

Тэд 2015 онд баривчлагдсан Ян Фэнланы хэрэг хэрхэн шийдэгдэхийг анхааралтай ажиглаж  байсан юм.

Танзани улсын заан сүргийн тоо толгой 2009-2014 оны хооронд 60 хувиар хорогдож 43,000 орчимд хүрсэн гэх албаны тоо баримт бий. Харин сүүлийн жилүүдэд хулгайн антай тэмцэл явуулсны үр дүнд зааны тоо өсөх хандлага ажиглагдаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Time.Com

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.