Х.Баделхан: Цэвэрлэх байгууламжийн үнэрийг наадмаас өмнө дарна

169

  Төв цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Франц Улсын “Артелиа Вил энд Транспорт” компани боловсруулсан бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барина.

Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан “Засгийн газрын хуралдаанаас шинэ цэвэрлэх байгууламжийг Хятадын хөнгөлөлттэй зээлээр барихаар шийдэж надад үүрэг болгосон. Энэ дагуу Хятадын талаас цэвэрлэх байгууламж барих гурван компанийн нэрийг сонгон шалгаж ирүүлсэн. Тендерийн тухай хуулийн хүрээнд хязгаарлагдмал тендер зарлаж  дээрх ирүүлсэн компанийн хоёртой нь гэрээ байгуулсан.

Хоногт 2500 метр куб бохир ус цэвэрлэх байгууламж баригдана. Гарсан бохирыг  гурван шатлалаар бүрэн цэвэрлэнэ. Мөн лагийг нь хатааж эрчим хүч гаргаж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээний 50 хувийг хангах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Мөн гэрээнд тусгагдсанаар нийт ажлын 50 хувийг Хятадыг тал, 50 хувийг Монголын тал гүйцэтгэнэ. Ажиллах  хүчнийг мөн 50:50 хувиар бүрдүүлнэ. Монголдоо үйлдвэрлэх боломжтой зарим тоног төхөөрөмжийг 35 хүртэлх хувиар Монголын талаас нийлүүлэх боломжтой. Мөн цементийг Монголоос хангана.

Мөн олон жил хуримтлагдсан хуучин лагаас үнэр гарч байгаа. Хуучин лагийн үнэрийг саармагжуулахаар сонгон шалгаруулалт зарлаж Монгол, Япон хоёр компани шалгарсан. Одоогоор тэр хоёр компани лагийг боловсруулж, хар шороо болон бордоо хийж байна. 2019 ондоо багтаад лагийн өмхий үнэрийг бүрэн дарна” гэлээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.