14 хоногтой нярайг эх нь буудалд хаяад явжээ

2148

Дөнгөж төрөөд 14 хонож буй нярайг ээж нь буудалд үлдээгээд явсан хэрэг энэ сарын 16-нд  гарчээ. Тодруулбал 2 сарын 16-ны өдөр БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудалд 25-30 орчим насны эмэгтэй 14 хоногтой хүй нь цөглөж амжаагүй эмэгтэй хүүхдийг орхиж явсан байна. Энэ хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж  байгаа бөгөөд эхийг  нь эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор тухайн хүүхдийг  түр хамгаалах байранд хүлээлгэн өгсөн байгаа ба  хүүхэд эрүүл саруул хэвийн бойжиж байгаа ажээ.


URL:

Нэр: Marcelo Acosto Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих