МАН, МАХН, ХОЁУЛАА ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНТОЙ

-Нэр нэг байсан намуудын ордон нь ч бас нэг гуншинтай ажээ-

Нэг үзэл бодолтой нам хоёр салж өрх тусгаарлан, саахалтын зайтай орших болсоор нэгэн улирлыг үдэв. МАН-ынхан шатсан байрныхаа оронд хачин гоё харш босгочихоод нээлтийг нь хийж, нэлээд сүр дуулиан болсон. Одоо ч нэр нь хүндэдсэн Тусгаар тогтнолын ордныг  орсон гарсан бүхэн шагшиж байна. Ямар их үнээр боссоныг нь илэн далангүй мэдэх болохоор арга ч үгүй биз. Нойлын цаас, нойтон сальфетка зардаг хүнсний дэлгүүрээс эхлээд жанжин Сүхийн хүрэл хөшөө хүртэл энэ ордонд багтаж байгаа. Хурлын заал, МАН-ын дарга нарын суух өрөө, шат, шал тааз гээд юм юм нь хачин сайхан. МАН-аас салж, өөрийнхөө замаар явна хэмээн туурга тусгаарласан Н.Энхбаяр ч тэднээс дутахгүй сайхан ордныг Тусгаар тогтнолын ордны баруун урд буюу “Blue Sky tower”-ийнхаа чанх урд сүндэрлүүлээд удаагүй байгаа гэнэ. Тэр нь Тусгаар тогтнол, эх орон шударга ёс нэртэй гэж байгаа. Ордны үүдээр оруут МАХН-ын лого, туг орж гарсан зочдыг угтах юм билээ.  Ордны сайхнаар уралдах яахав, улс орныг хөгжүүлэх бодлогоороо уралдаасай гэх нэгэн байхад Н.Энхбаяр хэнээс ч дутахгүй гэсэн шазруун зангаараа МАН-ыг эз дийллээ гэцгээж байна.

С.Онон


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих