НИТХ-ын ээлжит бус хурлыг энэ сарын 26-нд хийхээр товлолоо

206НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлолоо. Тодруулбал, НИТХ-ын ээлжит бус хуралдааныг энэ сарын 26-нд буюу ирэх мягмар гаригт 11.00 цагаас товлосон байна.

НИТХ-аас С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгож, шийдвэрээ батламжлуулахаар Ерөнхий сайдад хандсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаас татгалзсан юм. Ингэсэн тохиолдол хуулийн дагуу 15 хоногийн дотор НИТХ дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх ёстой.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих