Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас байцаахаар дууджээ

53

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Тавантолгойн асуудлаар байцаахаар дууджээ. Тэрбээр өмнө нь хэлж байсанчлан зангиагаа засаад гутлаа тослоод гарлаа гэж жиргэсэн байна.

Тодруулбал, “Ерөнхийлөгч Х.Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс гэжээ.

Сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга ”Ц.Элбэгдорж гадны компанитай хуйвалдан стратегийн орд газар болох Тавантолгойг 100 жилээр өгөх ажлыг зохион байгуулсан. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр, иргэн Х.Баттулгын хувьд 179 хуудас баримтыг гардуулж байна. Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилийн хугацаатайгаар, хууль бусаар өгөх гэж байхад нь 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг тухайн үеийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зохион байгуулсан. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан хийсэн. Төрийн хөрөнгөөр  нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэсэн асуудлыг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Энэ асуудлыг шалгана уу” хэмээн хүссэн байдаг.

Б.Аз


URL:

Нэр: StevElonry Огноо: 9 January 2020

Nexium Over Counter Versus Prescription cialis online Amoxicillin To Treat Lyme

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.