10 саяын хахууль авсан захиралд торгуулийн ял оноов

olloo_mn_1550825990_180839БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ нарт холбогдох хэргийг энэ сарын 13-нд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хэлэлцжээ.

Түүнийг 2018-2019 оны хичээлийн жилд “Шинэ эхлэл”-ийн зургадугаар ангид элссэн Н-ийг тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлснийхээ төлөө ээжээс нь энэ оны зургадугаар сарын 23-нд 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгасан юм. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан бусдаас хахууль авсан үндэслэлээр Л.Эрдэнэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Тэгвэл шүүх хурлаас Л.Эрдэнийг хахууль авсан гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин хахууль өгсөн Н.Оюун-Эрдэнэ, зуучилсан гэх Г.Гантулга нарт тэнсэн харгалзах ял оноожээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих