Афганистанд амь үрэгдсэн иргэдийн тоо өсжээ

97

КАБУЛ. /NHK/. Өнгөрсөн онд АНУ тэргүүтэй эвсэл болон “Талибан” бүлэглэлийн мөргөлдөөний улмаас 3800 гаруй иргэн амь үрэгдсэн тухай НҮБ-ын Афганистан дахь тусламжийн байгууллагын тайланд мэдээлэв.

Тайланд дурдсанаар, 2018 онд амиа алдсан иргэдийн тоог өмнөх оныхтой харьцуулахад 11 хувиар өссөн бөгөөд тайланг гаргаж эхэлсэн 2009 оноос хойшхи хамгийн олон энгийн иргэн амь үрэгдсэн жил болсон ажээ. Үүний зэрэгцээ 7200 орчим иргэн гэмтэж бэртсэн байна.

Эдгээр үзүүлэлт нь Афганистан дахь нөхцөл байдал улам хүндэрсээр байгааг харуулжээ. АНУ болон “Талибан” бүлэглэлийн төлөөлөгчид мөргөлдөөнийг дуусгах яриа хэлэлцээг өрнүүлсээр байгаа боловч дорвитой ахиц дэвшил гараагүй хэвээр байна.


URL:

Сэтгэгдэл бичих