С.Бямбацогт гишүүний тэнэглэл гал дээр тос нэмсэн үү?

kfc-1Хоёр долоо хоног дамнан Монголд гэлтгүй гадны хэвлэлүүдэд нийтлэгдэж шуугисан KFC-ын хэрэг намжиж байлаа. Гэтэл цурманд орсон түймрийг бүр мөсөн унтраах гэсэн “Таван Богд Фүүдс”-ын маркетингийн урагшгүй үйлдэл, тэр дундаа УИХ-ын гишүүнээр PR-дсан нь галан дээр тос нэмсэн хэрэг болж хувирна гэж хэн санах билээ.

Сүүлийн хэд хоног KFC салбарууд оочергүй хурдан түргэн, амттай сайхан байна хэмээн сөнөсөн бизнесээ аварч үлдэх арга сүвэгчлэвч олны дургүйцлийг хүргээд намжсан KFC-ын дараагийн довтолгоо С.Бямбацогт гишүүн байж. Гэвч энэ үйлдэл нь авралынх бус KFC-гээ ч, гишүүнээ ч шаварт хутгасан үйлдэл болж хувирлаа.

С.Бямбацогт гишүүн хоёр хүүгээ дагуулан KFC-гээр үйлчлүүлж амралтын өдрийг сайхан өнгөрүүлсэн мэт харагдуулахыг хүссэн байх. Мэдээж “Таван богд”-ын захиалгаар биз.

Гэвч түүний нийтлэлийг харсан эцэг эхчүүд унтууцаж, “ чи Монголын эрх ашгийг төлөөлөхгүй шүү, хүүхдээ хороор хооллосон …, албан тушаалаасаа буугаад KFC-гээ рекламд, KFC-ээс хувь авдаг хүн ийм юм хийлгүй яах билээ, постоо устгаад хордсон иргэдээс уучлалт гуй” гэх мэтчилэн дайрч эхлэв.

Ингэж дургүйлхэх нь  ч зүйн хэрэг. С.Бямбацогт гишүүний болчимгүй энэ үйлдэл Монголчуудыг тэр дундаа KFC-ээс  хордож эрүүл мэндээрээ хохирсон иргэдийг доромжилж байгаа хэрэг яах аргагүй мөн хэмээн харахаар байлаа.

Хүнсний салбарт байж боломгүй алдаа гаргаж өчнөөн хүнийг эрүүл мэндээр нь хохироож, иргэдийн итгэлийг алдчихаад ичихгүй хачин хачин PR хийж суухаас ичээч ээ  Ц.Баатарсайхан!

Эр хүн шиг уучлалт гуйгаад Монгол хүний генд заналхийлж буй энэ увайгүй бизнесээ зогсоож чадахгүй юм бол иргэд өөрсдөө Монголын зах зээлээс шахаад, хөөгөөд  гаргачхаж мэднэ шүү!

VGJNGN18350_3207399

М.Март
Эх сурвалж: Chuham.mn

URL:

Нэр: зочин Огноо: 25 February 2019

гомо мөнхөө ах нь хаврийн юм хөдлөөд хэцүү байна өө хүн шоглохгүй бол дон хөдлөөд сууж болохгүй

Сэтгэгдэл бичих