Тамхи бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ

blur-cigar-cigarette-798124 (1)Тамхинд бие организмыг хордуулах хоёр чадвар байдаг. Нэгд, тамхины никотины нөлөөгөөр донтох буюу тамхинд хамааралтай болно. Хоёрд, тамхи навчит ургамал учраас шатаж утаа бий болно. Утаанд донтуулах үйлчилгээтэй никотиноос гадна давирхай, хүнд металь, хийн төлөвтэй химийн олон нэгдэл агуулдаг. Тамхины утааны дийлэнх хувийг нүүрстөрөгчийн дан исэл эзэлнэ. Иймд хүн 1 ширхэг тамхи татахад нүүрстөрөгчийн дан исэл (10-23мг), аммиак (50-130мг), фенол (60-100мг), ацетон (100-250мкг), азотын исэл (500-600мкг), циант устөрөгч (400-500мкг), цацраг идэвхт полони (0,03-1,0нК) зэрэг хорт бодисоор амьсгална.

Уушгинд тамхины утааны нүүрстөрөгчийн дан исэл (CO) цусны улаан эстэй холбогдох шинж чанартай байдаг. Улаан эсэд агуулагдах гемоглобин агаарын хүчилтөрөгчтэй нэгдэж эд эс рүү зөөвөрлөх үүрэгтэй боловч CO цусны гемоглобинтой холбогдоно. CO-той холбогдсон гемоглобин хүчилтөрөгчтэй холбогдож чаддаггүй учраас бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орж байдаг. Ийнхүү тамхи татахад жирэмсэн эмэгтэйн ураг, үр хөврөлд маш хортой нөлөө үзүүлж ургийн гажиг үүсэх аюултай.
Тамхины утаанд агуулагдах янз бүрийн химийн нэгдэл, хорт бодис уушигны эдийг гэмтээхээс гадна цусанд шингэж судасны ханыг гэмтээх нөлөө үзүүлнэ. Ийм учраас тамхичин хүн зүрхний ишеми өвчнөөр өвдөх эрсдэл тамхи татдаггүй хүнээс 5 дахин их байдаг.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: www.solongonews.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.