Канадад 70 машин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол боллоо

Телевизийн CTV News суваг галын аюулаас хамгаалах албаны төлөөлөгчийн хэлснийг иш татахдаа, Канадын зүүн нутагт 70 гаруй машин оролцсон зам-тээврийн осол болсон байна.

 Үүний улмаас хэд хэдэн хүн бэртэж гэмтжээ.

 Энэхүү осол Онтарио мужийн өмнөд нутагт  бага үдийн хавьд болсон байна. Хэд хэдэн ачааны машин, шатахуун тээвэрлэгч нэг машин мөргөлдөж, үүний улмаас 500 литр  дизелийн түлш  асгарчээ.

 Онтариао мужийн цагдаагийн төлөөлөгчийн хэлснээр, их цас орж, замд харагдах орчин маш муу байснаар зам-тээврийн  осол болсон байна.

1 2 3 4 5

С.Инда

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих