Л.Болд, Ж.Батзандан хоёр НАМ байгуулах уу?

1551167616_5c04d64569815У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудал дээр АН санал нэгдэж, огцруулах ёстой гэж үзсэн. Харин тус намын гишүүн асан Л.Болд, Ж.Батзандан нар намынхаа байр суурьнаас эсрэг байсан бөгөөд намын дарга С.Эрдэнэтэй зөрчилдсөн асуудал нь улам хурцадсан юм. АН-ын энэ дотоод үл ойлголцол улам даамжирч С.Эрдэнийг намын даргын суудлаас унагаах ажиллагааг Л.Болд, Ж.Батзандан нар зохион байгуулж эхэлжээ.

Тодруулбал тэд АН-ын анхан шатны гишүүдтэй уулзалт хийж эхэлсэн байна. Харин АН-ын дарга С.Эрдэнэ тэднийг огт тоосонгүй, харин ч  “Л.Болд, Ж.Батзандан нар бол оргодол босуулууд, тэр хоёр тусдаа нам байгуулаад хаа хол явахыг нь харъя” гэж хэлсэн байдаг юм. Хэрэв Л.Болд, Ж.Батзандан нар АН-ын дарга С.Эрдэнийг унагааж чадахгүй бол дараагийн хувилбар нь шинээр нам байгуулах гэдгийг баттай эх сурвалж хэлж байна.
АН-ын жирийн гишүүд нь намын дарга, удирдлагууддаа ам муутай байсан нь С.Эрдэнийг түлхэж унагаах хамгийн том хүч нөлөө болно гэж Улсын их хурлын хоёр “сул” гишүүн тооцжээ.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.