С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар сонгогдлоо

712-1551179244Untitled2_20171009014258Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилохоор НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр 11.30 цагт эхэлсэн.

Ээлжит бус VII хурлын эхэнд хэлэлцэх асуудал болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг баталсан юм. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа НИТХ дахь АН-ын бүлэг, МАН-ын бүлэг дарааллан завсарлага авав. Улмаар санал хураалтанд 45 төлөөлөгч  оролцож, нууцаар санал өгснөөс С.Амарсайхан 25 төлөөлөгчийн санал авч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо. Харин С.Мөнхчулууны төлөө 19 төлөөлөгч саналаа өгчээ.
С.Амарсайхан нь 1973 онд төрсөн.
Налайхын дунд сургууль, АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургууль тус тус төгссөн.
 Эрх зүйн Магистр зэрэгтэй.
Тэрээр 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан,
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе,
2004-2007 онд “Американ Трейд & Девелопмент” компанид гадаад худалдааны Менежер,
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байсан.
 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон, 2017 оноос НИТХ-ын даргаар тус тус ажиллаж байв.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.