Энэтхэгийн агаарын хүчин Пакистаны Кашмирийг бөмбөгдлөө

2388

Өчигдөр үүрээр Энэтхэг улсын агаарын хүчний онгоцнууд Пакистаны хилийн хяналтын шугамыг давж Кашмир дахь террорист баазуудад цохилт өгсөн болохыг Шинэ Делигийн “NDTV” телевиз мэдээллээ. Тодруулбал, орон нутгийн цагаар 03:30-д ”Mirage 2000″ маркийн 12 сөнөөгч онгоцоор агаарын цохилт өгчээ.

Энэтхэгийн “ANI” агентлагийн мэдээлснээр сөнөөгч онгоцнууд Пакистаны Кашмиртай залгаа хилийн хяналтын бүсэд байрлах хамгийн том бааз дээр лазер чиглүүлэгчтэй бөмбөгнүүд 1000 гаруй килограммыг хаяж байг бүрэн устгасан байна. Харин CNN-ий харьяа “News18″ агентлагийн мэдээлснээр одоогоор Пакистаны тал 200-300 хүний хохирол амсаад байгаа аж.

Хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн Жамму болон Кашмир мужийн Пулвамад Пакистаны “Жайше Мухаммед” шашны бүлэглэл бөмбөг дэлбэлж 40 энэтхэг цэргийн амийг хөнөөсөн юм. ”Жайше Мухаммед” бүлэглэл нь дээрх бөмбөгдүүлсэн баазад байрлаж, бэлтгэл сургуулилт хийдэг байх магадлалтай аж.

Агаарын цохилтын талаар Энэтхэгийн конгрессын Ерөнхийлөгч Рахул Ганди “Агаарын хүчний нисгэгчдэд мэхийн ёсолж байна” хэмээн Твиттер хуудсандаа бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих