“Миний сайхан ээжүүд” тоглолтонд ижийтэйгээ хамт ирээрэй

minii saihan eejvvdҮндэсний мэдээ NTN телевизийн уламжлал болсон Миний сайхан ээжүүд баярын цэнгүүн 3 дахь жилдээ үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. Миний сайхан ээжүүд тоглолтын бас нэгэн гэнэтийн бэлэг нь 21 ачлалт эжий нарыг алдаршуулан өргөмжлөх ёслол юм.  Тодруулбал нийгэмдээ ихийг хийж бүтээж яваа алдарт эхийн 1,2-р одонтой залуу ээжүүдээ 9н эрдэнийн ээжид өргөмлжлөн цагаан дарь эх өргөмжлөлийг гардуулах бол азай буурай эх орондоо ихийг хийж бүьээсэн үр хүүхэд ач гучаа тойруулан жаргаж суугаа 12 хүндэт ээжүүдээ ногоон дарь эхийн өргөмжлөлийг гардуулан баяр дээр нь баяр нэмэх юм. Хэрвээ та амьд бурхан ижийдээ хэзээ ч мартагдахааргүй баярын бэлэг бария гэвэл Үндэсний мэдээ NTN телевизийн хамт олонтой холбогдоорой. Мөн супер азтан  Итгэлт хамба Улаан –Үүдийн аялалд хосоороо аялах эрхийн бичгийн эзэн болох юм.  Миний сайхан ээжүүд тоглолтын тасалбарыг худалдан авсан эжий бүрт Төв Гандантэгчилэн хийдийн Хамба лам гавж Чойжамцын аравнайлсан 108 маанийн эрхийг гарын бэлэг болгон гардуулах болно.  Энэ орчлон дээрх хамгийн сайхан үг бол ээж . Ээжтэйгээ хамт уяран дуулж нэгэн үдшийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрөөх боломжийг Үндэсний мэдээ NTN телевизийн зүгээс олгож байна. Миний сайхан ээжүүд баярын цэнгүүн 2019 оны 03-р сарын 07-ны өдөр 14 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа тоглогдох болно.  Мөн 95592240 96692240 86682240 дугаар болон Ticket.mn, UB лавлах 1900 1617 руу холбогдон үнэгүй хүргүүлэн аваарай.


URL:

Сэтгэгдэл бичих