М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлэв

CGS_3767-1542975907-1542975908-810x500Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргалаа.

Эмэгтэй жүдочдоос Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлсэн бол Японы Фүна Тонаки 6206 оноогоор удаалжээ. Энэ жинд барилдаж байгаа Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт бичигдлээ.

Дэлхийн аварга М.Уранцэцэг 2019 оны эхний “Их дуулга”-д 52 кг-д барилдсан бол өнгөрөгч долоо хоногт Германд болсон тэмцээнийг өнжсөн юм. Гэвч гавьяатын хувьд шинэчилсэн чансааг тэргүүллээ.

52 кг-ын жинд залуу жүдоч Л.Сосорбарам 34-р байр руу дэвшлээ. Тэрбээр Германы “Их дуулга”-с мөнгөн медаль хүртсэнээр чансаагаа 20 байраар ахиуллаа.

57 кг-д олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы Ёшида Цүкаса, Косовогийн Нора Гякова нарын араас гуравт бичигдсэн бол Л.Энхрийлэн 30-р байрт байна. Харин 63 кг-д Б.Мөнгөнчимэг 11, Б.Ганхайч 25, Ц.Хулан 85, А.Цолмон 143, М.Бундмаа 150-р байрт бичигдсэн байна.


URL:

Нэр: Kaye Schultz Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.