Б.Махбалын холбогдох хэрэгт 11 хүнийг дуудаж байцаалт авах хүсэлт гаргажээ

157

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан энэ хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарсан. Уг хэрэгт тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

 Б.Махбалд холбогдох хэргийн гэм бурууг шийдэх шүүх хурал энэ сарын 27-ны өдрийн 10 цагт  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 18-ны 10 цаг хүртэл хойшлуулсан.

Харин хохирогчийн өмгөөлөгчийн талаас хэргийн гэрчээр 11 хүнийг дуудаж байцаалт авах хүсэлт гаргажээ. Үүний дотор тухайн үеийн Зам тээврийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарын тухайн үеийн албан тушаалтнууд багтаж байгаа бололтой.

Х.Соёл


URL:

Сэтгэгдэл бичих