Д.Трамп, Ким Жөн Ун нар тохиролцоонд хүрч чадсангүй

712-15513370515c7786846335bАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын Ханой хотноо болсон уулзалт тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөж байгаа тухай Цагаан ордноос мэдээлэв.

“Энэ удаагийн уулзалтаар тохиролцоонд хүрсэнгүй. Гэсэн хэдий ч хоёр талын төлөөлөгчид цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ.
Хоёр орны удирдагчид ажил хэрэгч өдрийн зоог болон хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолоо цуцалж, дээд хэмжээний уулзалт болсон газрыг орхин явсны дараахан дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.