Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак Хятад улсад гурав хоногийн албаны айлчлал хийж байна

Ли Мён Бакийг Бээжин хотноо Хятадын удирдагч Ху Жинтао хүлээн авч уулзжээ. Ли Мён Бак, Ху Жинтао нар уулзалтынхаа үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанаас эхсүүлээд бүс нутгийн аюулгүй тогтвортой байдал, Хойд Солонгосын улс төрийн үйл явц, цөмийн зэвсгийн хөтөлбөрийг нь тойрсон асуудлаар санал бодлоо солилцон хэлэлцжээ.

Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Ир таалал төгссөнтэй холбоотойгоор энэ улсад төрийн эрх барих хүн солигдсон нь улс орных нь цөмийн хөтөлбөртэй холбоотой бодлогыг цаашид хэрхэн авч явах тал дээр олон улсын анхаарлыг зүй ёсоор татаад байгаа юм.

Тиймдээ ч Ли Мён Бакийг дагалдан Өмнөд Солонгосын цөмийн мэргэжилтнүүд ч мөн дагалдан яваа юм байна.  Хятад, Өмнөд Солонгосын эрх баригчид Бээжингийн уулзалтын үеэр түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон Японы талыг оролцуулсан гурван улсын худалдааны гэрээ хэлцлийн талаар хөндөн хэлэлцжээ. Түүнчлэн эдийн засгийн болоод улс төрийн салбар дахь харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн байна.

Мэдээж хэрэг Бээжингийн яриа хэлэлцээрийн гол сэдэв нь Хойд Солонгосын шинэ удирдагч Ким Чен Уны улс төрийн бодлого чиглэл болоод Пхеньяны цөмийн асуудлаарх 6 талт яриа хэлэлцээрийг сэргээх асуудал анхаарал татсан гол сэдэв байсан юм. Олон улсын ажиглагчид Хойд Солонгосын удирдлага солигдож, шинэ залуу удирдагч төрийн эрхэнд гарснаар Солонгосын хойгийн хямрал дахин гаарч, аюулгүй тогтвортой байдлын асуудал шинэ түвшинд гарч болзошгүй гэж болгоомжилж байгаа юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих