БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ

712-15514038985c788b8f84c75БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татварыг нэмэгдүүлэхийг тодорхой хугацаагүйгээр хойшлуулсан тухай АНУ-ын Худалдааны төлөөлөгчид мэдээлэв.

Цаашид талууд худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлэх ажээ. АНУ-БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргааныг шийдвэрлэхийн тулд хоёр талын төлөөлөгчид янз бүрийн түвшинд яриа хэлэлцээ өрнүүлсээр байгаа билээ.
“Хоёр талын хэлэлцээ маш үр дүнтэй байгаа ба нэмэлт татвар ногдуулах хугацааг хойшлуулж магадгүй” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм.
“Талууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 10 хувийн нэмэлт татварыг гуравдугаар сарын 2-ноос 25 хувьд хүргэнэ” хэмээн АНУ-БНХАУ-ын удирдагчид өнгөрсөн оны 12 дугаар сард болсон “Их 20”-ийн удирдагчдын уулзалтын үеэр тохиролцсон билээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.