Ч.Ганхуяг тооцоо алдаж хоосон хоцров

25a5292711a8fa32bc5f1d9463e7fbe8МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаанд их найдлага тавин намаасаа түдгэлзэх хүсэлтээ өөрийн биеэр хүргэж өгч байсан Ч.Ганхуяг тооцоо алдав. Хэрэв танхимын ерөнхийлөгч болбол аливаа сонгуульд оролцохгүй нам бус байдаг учраас намаасаа өөрийн хүсэлтээр гаран, өөртөө итгэл төгс, ялалт байгуулна хэмээн горилж байсан тэрээр МҮХАҮТ ч үгүй, нам ч үгүй үлдлээ. Гишүүдийн санал хураалтаар 73 хүн л Ч.Ганхуягт саналаа өгчээ. Гэхдээ бусад өрсөлдөгчдийг бодвол энэ тоо харьцангуй гайгүй гэж хэлж болно.

Яагаад гэж үү, энэ сунгаанд “Буян”-ийн Б.Жаргалсайхан ч мөн өөрийгөө сойсон байдаг. Тэгвэл түүнд ердөө 25 хүн итгэл хүлээлгэн саналаа өгсөн нь сүүл мушгихад хүргэв. Энэ нь Б.Жаргалсайханы улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусад намд дандаа шүүмжлэлтэй ханддаг зан нь ийн хойш татав бололтой хэмээн ярих хүмүүс ч танхимд цөөнгүй байлаа.

Ямартай ч энэ удаагийн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль нэг хүнийг нам ч үгүй, МҮХАҮТ ч үгүй үлдээж, өөр нэгнийх нь карьер дууссан гэдгийг ойлгуулснаар өндөрлөв бололтой.

 

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих