Д.Трамп, Ким Жөн Ун нар дахин уулзахаар тохиролцжээ

318

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Ханой хотод уулзах үеэрээ хоёр улсын харилцааны талаархи хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай БНСУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун, Д.Трамп нар хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцаагаа сайжруулах сайхан боломж гэж үзжээ. Үр дүнтэй хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн тулд талууд дахин уулзахаа мэдэгдсэн байна.

“Дайсагнасан харилцаа сүүлийн 70 жилийн хугацаанд хоёр улсын хооронд өндөр хана хэрэм үүсгэсэн хэдий ч хамтдаа тэсвэр хатуужилтай мэргэн ухаан гаргавал хоёр улсын харилцааг сайжруулах шинэ үеийг бий болгож чадна гэдэгт удирдагч Ким Жөн Ун болон Ерөнхийлөгч Д.Трамп нар итгэлтэй байгаагаа илэрхийлжээ” хэмээн тус агентлаг мэдээлсэн байна.

Montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.