Булган, Баянхонгор, Улаанбаатарын харьяат иргэд нурангид дарагджээ

7it7rf010o0mejkl6jr7r9incb_bТөв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 2019.02.28-ны өдрийн 16:00 цагт нуралт болж 6 хүн, 2 трактор шороонд дарагджээ.

Уурхайн ажилчид Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг  эсэн мэнд  16:05 цагт гаргасан байна.

Харин Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хангал сумын харьяат иргэн О /31 настай, эрэгтэй/, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх аврах ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний Аврах бригадын 20 алба хаагч зохион байгуулж буй ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.

Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байгааг эх сурвалж мэдээллээ.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.