Хоёр хүнийг хөнөөсөн этгээд баригджээ

Дорнод аймгийн төв Хэрлэн суманд хоёр хүний амийг хэрцгийгээр хөнөөгөөд зугтсан онц ноцтой хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өглөө 04.00 цагийн үед гарсан  билээ. Уг хэрэгт Сүхбаатар аймгийн харьяат Н.Аззаяа гэгч 23 настай залуу үйлдсэн хэмээн сэжиглэгдээд байгаа аж. Талийгаач эмэгтэй тус аймгийн Хэрлэн сумын Цолмачойлин хийдийн хашаан доторх ТҮЦ-ийг ажиллуулдаг байжээ. Хэрэгтэн гэмт хэрэг үйлдээд гарахдаа ТҮЦ-д гал тавьсан байна. Галын дуудлагын дагуу үзлэг хийхэд зүрхэн тус газраа хоёр удаа хутгалуулсан эмэгтэйн цогцос олджээ. Улмаар хэргийн газраас 30-50 метрийн зайд мөн л зүрхэндээ хутгалуулж нас барсан эрэгтэйн цогцос олдсон байна.

Э.ХҮРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих